Тендер: Урилга


Дулааны борлуулалтын программ болон хүний нөөцийн программ

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 

                        [“ДзДЦС”ТӨХК] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [ Дулааны борлуулалтын программ болон хүний нөөцийн программ]–ыг нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 Үнийн саналыг [2017 оны 01 сарын 10-ны 10 цаг 00 минут]-аас өмнө [Өмнөговь аймаг, Даланзадгадын ДЦС ТӨКХ-н албан байр Захиргаа удирдлагын өрөө  хангамжийн мэргэжилтэн С. Өсөхжаргал, Хуулийн зөвлөх Т. Мөнхсайхан  (өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)] хаягаар ирүүлнэ. 99064541, 99932233, факс 70533597

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20.000 [хорин мянга] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Хас банкны 5000138844 тоот дансанд тушаана. /Гүйлгээний утганд багцийн нэрийг бичнэ/

 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2017 оны 01 сарын 10 -ны өдрийн [10 цаг 30 минут] -т нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тийм

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


[Өмнөговь аймаг, Даланзадгадын ДЦС ТӨКХ-н албан байр Захиргаа удирдлагын өрөө  хангамжийн мэргэжилтэн С. Өсөхжаргал, Хуулийн зөвлөх Т. Мөнхсайхан  Утас:99064541, 99932233]