Алба Цех


Үйлдвэр техникийн хэлтэс

Үйлдвэр техникийн хэлтэс нь тус станцын эрчим хүчний үйлдвэрлэл болон техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой зөв төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих станцын найдвартай эдийн засгийн үр ашигтай ажиллагааг хангахад чиглэгдсэн техник технологийн хэтийн бодлогыг боловсруулж, шинэ техник технологийг судлан нэвтрүүлэх, шинэчлэлийн төсөл хэрэгжүүлэх ажлуудыг нэгтгэн зохион байгуулж, зохицуулах зорилготой төлөвлөлт, хяналт, удирдлагын нэгж юм.
    Станцын техникийн бодлого, ажиллагааны чиг баримжааг урьдчилан төлөвлөж, гүйцэтгэлийг хянах, техникийн насжилтыг уртасгах  бодлого баримтлан ажилладаг. Станцын үндсэн ба туслах тоноглолын ашиглалтыг хариуцан, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээ найдвартай  хангах гол зорилготой ажилладаг.

     БАЙГУУЛЛАГЫН БИЛЭГ ТЭМДЭГ (ЭМБЛЕМ)-НИЙ ӨНГӨ БУДГИЙН ТАЙЛБАР

Эмблем


 16.1.1 Эмблемний өнгийн код

 

 

 

 

Үндсэн өнгө

Өнгөний горим

RGB

CMYK

Үсгэн код

1

Ногоон

0

255

0

62

0

100

0

OOFFOO

2

Шар

244

255

0

13

0

89

0

F4FF00

3

Улаан

255

0

0

0

99

100

0

FF0000

4

Цэнхэр

0

142

255

75

44

0

0

008EFF

5

Хар

0

0

0

75

68

67

90

000000

6

Цагаан

255

255

255

0

0

0

0

FFFFFF

                     
16.1.2 Гадна талын хүрээний “ШАР” өнгө нь цэцэн мэргэн оюун ухааны билэгдлийг, “НОГООН” өнгө нь аваарь, осолгүй найдварт ажиллагааны билэгдлийг, “УЛААН” өнгө нь ажил амьдралын хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй байхын билэгдлийг тус, тус илэрхийлнэ.

16.1.3. Эллипса доторх   дэвсгэрийн “ЦАГААН” өнгө нь хамт олны харьцааны халуун дулаан уур амьсгал, эв нэгдлийг илэхийлнэ.

16.1.4. Дотор талын зургийн “УЛААН” өнгө нь “ДАЛАНЗАДГАД” гэдэг үгийн товчилсон хэлбэр, 39 кГс/см2 хүртэл даралттай хэт халсан уурын шугам хоолойн өнгийг давхар илэрхийлнэ.

16.1.5. Эллипса доторх “ЦЭНХЭР” өнгө нь “ДУЛААН” гэдэг үгний эхний “Д” үсэг, хувирсан уур (конденсат)-ын шугам хоолойн өнгийг давхар илэрхийлнэ.

16.1.6. Эллипса доторх зургийн “НОГООН” өнгө нь “СТАНЦ” гэдэг үгний эхний “С” үсэг, химийн цэвэр усны шугам хоолойн өнгийг давхар илэрхийлнэ.

16.1.7. Зургийн дээд хэсгийн босоо ”ЦЭНХЭР”, босоо “ХАР” өнгөнүүд “С” үсгийн доод талын хэвтээ “НОГООН” зураасаар холбогдож “З” үсгийн дээд хэсгийн муруй шугамын хамтаар “ЦАХИЛГААН” гэдэг үгний эхний “Ц” үсгийг илэрхийлнэ.

16.1.8. Эллипса доторх зургийн “ХАР” өнгө нь станцын үндсэн түүхий эд болох нүүрсний өнгө, техникийн усны шугам хоолойн өнгийг давхар илэрхийлнэ.

16.2. Эллипса доторх зураг нь “Даланзадгадын ДЦС” гэдэг үгийн товчилсон утгыг “Гурван сайхан” уулын билэгдлийн хэлбэрээр илэрхийлнэ.

16.3. Эмблемийг энгийн ойлгомжтой болгохын тулд “ДАЛАНЗАДГАДЫН ДЦС” гэсэн үгийг эллипсын доторх зургийн доод талд бат бөх байхын билэгдэл тэнгэрийн цэнхэр өнгийг билэгдэн крилл цагаан толгойн үсгээр бичсэн болно.