Алба Цех


Санхүү удирдлагын хэсэг

Байгууллагын санхүү бүртгэлийн болон эдийн засаг, төлөвлөлтийн бодлогыг барих, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үндсэн зорилготой үйл ажиллагаа нь явагддаг байхаар ерөнхий чиг үүрэг нь тодорхойлогдоно.

Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх, компанийг мэргэжлийн ажилтанаар хангахад хүний нөөцийг шилж сонгох, сургах, хуваарилах, удирдах бүх шатны байгууллагын хууль тогтоол, тушаал заавар, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, харуул хамгаалалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хамт олны эрүүл мэнд нийгэм ахуйн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Байгууллагын хүний нөөцийн бодлогыг барих, гарах тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үндсэн зорилготой үйл ажиллагаа нь явагддаг байхаар ерөнхий чиг үүрэг нь тодорхойлогдоно.  Уг албанд  хуулийн зөвлөх, эмч, бичиг хэрэг, үйлчилгээний ажилтанууд харъаялагдах ба гэрээгээр үүрэг гүйцэтгэж буй харуулын ажиллагсдын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган ажилладаг.
  Албан хаагчдын тоо  :   Нийт 150 ажилтантай. Дээд боловсролтой  37. Тусгай дунд боловсролтой  47 . Бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой  72    ажилтан байна.

Шинээр ажилд орсон хүмүүсийн талаархи мэдээлэл:  Өнгөрсөн 2013 онд  28 ажилтан шинээр ажилд орсноос 9 ажилтан жинхэлж чадалгүй ажлаас гарсан . 19 ажилтан жинхлээд ажил үүргээ гүйцэтгэж байна. Шинээр ажилд орсон хүмүүсийн 6 эмэгтэй, 22 ажилтан эрэгтэй.
Дээд боловсролтой 10 , бүрэн дунд боловсролтой 18 ажилтан шалгаруулж авсан. Насны  хувьд 20-30 насны 20 ажилтан , 35-45 насны 8 ажилтан шинээр ажилд авсан.
Шинээр ажилтан авсан,  ажлын байрыг дурдвал:
-    Удирдах шитний ахлах -2 / жинхэлсэн /
-    Цахилгаан тоноглолын засварчингаар -8  /  5-н гарсан, 3 жинхэлсэн /
-    Үнсчингээр -4  / 2 ажилтан гарсан,  2 жинхэлсэн /
-    Деаэратор бойлерийн машинч -1 / жинхэлсэн /
-    Ковшийн жолооч -1 / жинхэлсэн /
-    Борлуулалтын байцаагч -1 / жинхэлсэн /
-    Мэдээлэл технологийн инженер -1 / жинхэлсэн /
-    КИП-ын засварчин -1 / жинхэлсэн /
-    ДШС –ний инженер -1 / гарсан./
-    Гуанзны угаагч -2 / 1 гарсан, 1 жинхэлсэн /
-    Цалин хөлсний нягтлан бодогч -1 / жинхэлсэн /
-    Хувцас угаагч -1  / гарсан /
-    Бичилтийн техникч -1  / жинхэлсэн /
-    Манлай сумын монтёр -1/  жинхэлсэн /
-    Байцаагч монтёр -1 / жинхэлсэн. /
зэрэг албан тушаалуудад ажилтан авч ажлуулжээ.

Ажлын байрны судалгаа :
Батлагдсан орон тоогоор 153 ажилтантай байхаас, 127 ажилчин ажиллаж, сул орон тоо 29 байлаа. Үүнээс: Эрэгтэй–97, эмэгтэй-30 ажилчин байгаа бөгөөд ИТА -21, албан хаагч-12, ажилтан-96, Боловсролын байдлаар дээд боловсролтой -33, тусгай дунд боловсролтой-22, бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой -71 ажилчин байна.
Мэргэжлийн байдлаар авч үзвэл Цахилгааны инженер -8, дулааны инженер -9, бусад мэргэжлийн -16 ажилчин байна. Ажилласан жилээр авч үзвэл 0-5 жил ажилласан 34, 6-10 жил ажилласан 27, 11-15 жил ажилласан 19 , 15-аас дээш жил ажилласан 26 ажилчин байна.
  СУРГАЛТ
2013 онд мэргэжил дээшлүүлэх сургалтанд 7 хүн, туршлага судлах сургалтанд 30 хүн, ажлын байран дээрх УТМАкадемийн багш Бадралтын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд 71 ажилтан, УТМАкадемийн багш Отгоны “ Удирдахуйн ёс зүй” сургалтанд 22 ИТА, бага эмч Дэлгэрцэцэгийн “Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ, анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх вэ” сургалтанд 90 ажилтан тус тус хамрагдаж ажлын байрны сургалтаар нийт 16 ажилчин, үүнээс 6 дугаар зэрэг 1, 5 дугаар зэрэг 3 хүн, 4 дүгээр зэрэг 6 хүн, 3 дугаар зэрэг 6 хүн тус тус мэргэжлийн зэргээ ахиулсан байна.
САХИЛГА БАТ
2013 онд 33.7% буюу 65 хүн сахилгын шийтгэлээр арга хэмжээ авагдсан байна. Албан тушаал бууруулах арга хэмжээг 2 хүнд, сануулах арга хэмжээг 1 хүнд, 1 сарын цалингийн 20% хасах арга хэмжээг 3 хүнд, 1 сарын шагналт цалинг 100% хасах арга хэмжээг 13 хүнд, буруутай алба, хэсгүүдийн 1 сарын шагналт цалинг 100%-иар бууруулах арга хэмжээг 4 удаа, 25%-иар бууруулах арга хэмжээг 1 удаа арга хэмжээнүүдийг тус тус авсан байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
2013 оны 4 дугаар улиралд давхардсан тоогоор нийт 29 хүний шагналд 4 925 000 төгрөг зарцуулсанаас: Гадны байгууллагын 4 хүнд 120.0 мянган төгрөг, 6 хүний насны ойн урамшуулалд 310.0 мянган төгрөг, хөдөлмөрийн хүндэт медаль-3, компанийн хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилчид болох 10 хүний шагналд 2120.0 мянган төгрөг, ЭХ-ний салбарын 91 жилийн ойг тохиолдуулан зарласан “Бүтээлч ажил” аянд тэргүүлсэн хамт олны шагналд 1310.0 мянган төгрөг, хамт олноо тэргүүлэн ажилласан 14 ажилтанд компанийн 3-р зэргийн шагналаар шагнаж 840 000 төгрөг, аймгийн засаг даргын жуух бичгээр шагнагдсан 2 ажилтны дагалдах мөнгөн урамшуулалд 385000 төгрөг тус тус зарцуулсан.

2013 онд манай хамт олноос Хөдөлмөрийн хүндэт медалиар – 1 хүн, Аймгийх ЗД-ын жуух бичгээр - 2 хүн тус тус шагнагдсан амжилт дүүрэн сайхан он жил байлаа.
ЦАЛИН ХӨЛС ЦАГ АШИГЛАЛТ
Нийт ажилчдын 75 хувь нь ЭХ-ний салбарт ажилласны удаан жилийн нэмэгдлийг 10-40 хувиар авч байна.
ЭХ-ний салбарын Хамтын хэлэлцээрийг удирдлага болгон, ТУЗ-ийн тогтоол шийдвэрийн дагуу нийт ажилчдын цалинг
- 2010.05.01-ээс албан тушаалын цалинг 7-15%, тарифт цалинг 20%,
- 2011.02.01-ээс албан тушаалын цалинг 7-10%, тарифт цалинг 15%,
- 2011.11.01-ээс албан тушаалын цалинг 30%, тарифт цалинг 50%
-2013.10.01-ээс албан тушаалын цалинг 25%,-иар тус тус нэмэгдүүлсэн байна.