Бидний тухай


Түүхэн замнал

Өмнөговь аймагт анхны гэрэл аслаа

Монгол улсын өмнөд хязгаар сүрлэг Алтайн нурууны төгсгөл Говь гурван сайхан уулын зүүн суганд орших Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 1950 онд аймгийн дарга агсан Д,Дамбажанцан ЖЭС-30 маркийн жижиг оврын дизель станцыг / цагт 30 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай / анх авчирсан байна. Анхны дизелээ асааж аймгийн төвийг гэрэлтүүлсэн 1950 оны 5-р сарын 10-ны өдрийг Өмнөговь аймгийн Эрчим хүчний салбар үүссэн хэмээн тооцож “ ТҮҮХ ҮҮССЭН ТҮҮХ “ –ийн эхлэл тавигдсан юм.

Эрчим хүчний үйлдвэр байгуулагдлаа.

     Төр засгаас улс эх орныг цахилгаанжуулах бодлогыг боловсронгуй болгох, өсөн нэмэгдэж байгаа шаардлагыг оновчтой болгох талаар арга хэмжээ авч БНМАУ-ын СНЗ-ийн 1965 оны 154 дүгээр тогтоолоор аймгуудад Эрчим хүчний үйлдвэр байгуулахаар шийдвэрлэжээ.

      Аж үйлдвэрийн яамны Эрчим Хүчний Үйлдвэрийг Удирдах Газрын даргын 1966 оны 47 тоот тушаалаар 1966 оны 3-р сарын 1-нээс Өмнөговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааг байгуулж, Аймгийн Авто тээврийн 16-р бааз, Барилга угсралтын Контор, Харилцаа Холбоо зэрэг байгууллагуудын мэдэлд байсан нүүдлийн 12 жижиг станцыг шугам сүлжээнийх нь хамт төвлөрүүлэн 15 ажиллагсадтай “ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР “ хэмээх байгууллага байгууллагдсан байна.

Эрчим хүчний үйлдвэр болон өргөжлөө.

      БНМАУ-ын СНЗ-ын 1990 оны 142 дугаар тогтоолоор аймгуудын төвийн уурын зуух, сумдын дизель цахилгаан станц, уурын зуухнуудыг Эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжүүлж, 1990 оны 5-р сарын 3-наас Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болгон шинэчлэн зохион байгуулж нийт 382 ажиллагсадтай болж өргөжсөн бөгөөд аймгийн 108 аж ахуйн нэгж байгууллага, 3000 гаруй айл өрх, Ханхонгор сум, Жуулчны баазыг цахилгаан эрчим хүчээр хангаж, аймгийн төвийн аж ахуйн нэгж байгууллага , 20 гаруй орон сууцны 600 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж, жилд дундажаар 22,0 мян.Гкал дулаан, 7200.0 мян.кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болов. Дулаан хангамжийн цех шинээр нэмэгдэж 14 сумын дизель цахилгаан станц, уурын зуухыг нэгтгэн Эрчим хүчний салбар байгуулж, аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяалалд ажиллах болсон байна.

Эрчим хүчний үйлдвэр

        Монгол Улсын Засгийн Газрын 1997 оны 120 дугаар тогтоол, Дэд Бүтцийн сайдын 138 тоот тушаал, ЭХУГ-ын даргын 152 дугаар тушаалаар Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, 1997 оны 6-р сарын 1-нээс эхлэн дизель станц түүний засвар үйлчилгээ болон захиргаа удирдлагатай холбоотой нийт 76 орон тооны бүтэц зохион байгуулалттайгаар Эрчим хүчний үйлдвэр байгуулагдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим Хүчний Удирдах Газрын харъяанд шилжсэн байна.

Дулаан хангамжийн газар

       Монгол Улсын Засгийн Газрын 1997 оны 120 дугаар тогтоол, Дэд бүтцийн сайдын 1997 оны 138 тоот тушаал, ЭХУГ-ын 1997 оны 152 тоот тушаалаар Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалыг өөрчилж, бүх уурын зуухнуудыг орон нутгийн өмчийн харъяалалтай болгож, Өмнөговь аймгийн зас аг даргын 1997 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн а/114 тоот захирамжаар Дулаан хангамжийн газар байгууллагдсан байна.

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН  СТАНЦ                                                             

        Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Даланзадгадын дулааны цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гаргаж шавыг 1998 оны 6-р сарын 1-нд тавьж эхэлсэн бөгөөд БНСУ-ын “Хьюндай-Инженеринг” компани төслийг хэрэгжүүлж, 2000 оны 10 дугаар сарын 26-нд Монгол улсын засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн.    

      Хятад улсад  үйлдвэрлэсэн “UG-27/3.63м“ маркийн  2 зуух, Япон улсад үйлдвэрлэсэн “DNG-61-55“ маркийн 2 турбогенератор, цахилгаан, дулааны хянах хэмжүүр, автоматик, хими ус бэлтгэлийн тоноглолууд болон дулааны сүлжээний хамтаар баригдаж ашиглалтанд орсон. Нийтдээ 381 км урттай өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам, 125 км урттай 0.4 кВ болон 220 В-ын цахилгаан дамжуулах шугам, 94 дэд станц харъяалагддаг.

     2012 онд Аймгийн хөрөнгө оруулалтаар 3 мВт-ын Өргөтгөлийн цахилгаан станц ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оны 1-р сард Төвийн эрчим хүчний шугаманд холбогдсон. Манай компани нь Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.      Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын зөвлөл, Ерөнхий инженер нар станцын ерөнхий удирдлагын системд хамрагдаж, Үйлдвэрлэлийн хэсэгт Инженерийн алба, Зуух түлш дамжуулах цех, Турбин хими цех, ЦахилгаанДХХА-ын, Үйлдвэрлэлийн бус хүрээнд Захиргаа удирдлага, Төлөвлөлт санхүү, Цахилгаан түгээх алба хамрагдан нийт  …. хүний орон тоотой ажиллаж байна.     Үүнээс 21 орчим хувь нь удирдах болон ИТА, албан хаагчид, 27 орчим хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Нийт ажилчдын 29 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой.