Бидний тухай


Танилцуулга

      “Даланзадгадын ДЦС” ТӨХК нь 2000 онд БНСУ-ын зээлийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагт 27 тонн уур боловсруулах хүчин чадал бүхий 2 зуух, Япон улсад үйлдвэрлэгдсэн 3 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 турбингенератор, 7 Гкал хүчин чадалтай сүлжээний ус халаагч, цахилгаан дулааны шугам сүлжээ, хими ус бэлтгэлийн тоноглол болон туслах тоноглолуудын хамт иж бүрнээр ашиглалтанд орсон.

         Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, Цахилгаан эрчим хүч түгээх, Дулааны эрчим хүч түгээх, Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, Дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах гэсэн тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж 2013 оны эхний 6 сарын байдлаар аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр, Ханхонгор, Хүрмэн Баяндалай, Булган, Номгон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажилласан ба 2013 оны 6-р сарын 1 нээс 110/35/10 кВ-ын дэд станц ашиглалтанд орсноор 4-р улиралд 35 кВын хэрэглээг ЦЭХ-ээр ханган ажилласан.

        Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч хэрэглээг хангахын тулд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 3 мВт-ын ДЦС-ыг 2010 онд барьж, 2011 оны 12-р сараас 3566 цаг ажиллуулж өнөөдрийн байдлаар 5,7 сая кВт ЦЭХ –ийг үйлдвэрлэн түгээсэн. Тус станцыг улсын комисс ажиллаж бүрэн хэмжээгээр ашиглалтанд хүлээж аваагүй боловч өвлийн их ачааллын үед туршилтын горимоор ажиллуулж байна.

         2013 оны 1-р улиралд 3 зуух 3 турбины горимоор, 6-9 сард үйлдвэрлэл явуулахгүйгээр засвар үйлчилгээ хийж 4-р улиралд 2 зуух, 1 турбины горимд ажиллан нийт 10298,2 мян кВт ЦЭХ, 18,767 Гкал ДЭХ үйлдвэрлэн, 5885,9 мян кВт ЦЭХ, 17758 Гкал ДЭХ түгээж, үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг цахилгаанд 78,19 хувь, түгээлтийн төлөвлөгөөг цахилгаанд 70,0 хувь, дулаанд 99.98 хувийн биелэлттэй ажилласан.

     Өнөөдрийн байдлаар 208 аж ахуйн нэгж байгууллага, 813 айл өрхийг 11.88 км хос шугам, дулаан түгээх төвөөр дамжуулан дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.