Бидний тухай


Бүтэц зохион байгуулалт

 

Бүтэц зохион байгуулалт :  

 

 

Үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. 

 

Үйлдвэрлэлийн бус хэсэг : - Санхүү Удирдлагын хэсэг 

 

 Үйлдвэрлэлийн хэсэг: - Ашиглалтын хэсэг – Засварын хэсэг – Цахилгаан ДХХА-ын хэсэг – Дулааны шугам сүлжээний хэсэг

 

Нийт ажиллагсадын тоо  153

 

Үүнээс: 23 - инженер техникийн ажилтан, 3- мэргэжилтэн, 4- нягтлан, 2- нярав, 116 - ажилтантай.

 

Санхүү Удирдлагын хэсэг: Байгууллагын санхүү бүртгэлийн болон эдийн засаг, төлөвлөлтийн бодлогыг барих, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үндсэн зорилготой үйл ажиллагаа нь явагддаг байхаар ерөнхий чиг үүрэг нь тодорхойлогдоно. Байгууллагын хүний нөөцийн бодлогыг барих, гарах тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үндсэн зорилготой үйл ажиллагаа нь явагддаг байхаар ерөнхий чиг үүрэг нь тодорхойлогдоно. 

 

Ашиглалтын хэсэг: Станцын техникийн бодлого, ажиллагааны чиг баримжааг урьдчилан төлөвлөж, гүйцэтгэлийг хянах, техникийн насжилтыг уртасгах  бодлого баримтлан ажилладаг. Станцын үндсэн ба туслах тоноглолын ашиглалтыг хариуцан, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээ найдвартай  хангах гол зорилготой ажилладаг.

 

Засварын хэсэг: Станцын үндсэн ба туслах тоноглолын ашиглалтыг хариуцан, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээ найдвартай  хангах гол зорилготой ажилладаг. Үндсэн ба туслах тоноглолуудын графикт болон графикт бус бүх засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. 


Цахилгаан, ДХХА-ын хэсэг: Станцад суурилагдсан үндсэн болон туслах тоноглолын хянах хэмжүүр хэрэгсэл, автоматикийн төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ мотор ороож, цахилгаан тоолуур засварлан, суурилуулах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Дулааны шугам сүлжээний хэсэг: Аймгийн төвийн дулаан түгээх төвүүдийн ашиглалт, засварыг хийж, шугам сүлжээний ойрын болон хэтийн зорилтыг төлөвлөн ажилладаг. Эрчим хүчний техникийн бус алдагдлыг бууруулах, зүй бус ашиглалтын зөрчлийг илрүүлж арилгах, борлуулалтын авлагыг бүрэн хураах үүрэгтэй. Мөн хэрэглэгчидээс ирсэн дуудлагыг барагдуулан ажилладаг.